Business-Blog

Мэдээллээ хамгаал - Өөрийгөө хамгаал !

Мэдээллээ хамгаал – Өөрийгөө хамгаал! ☝️☝️☝️
Өнөөдөр Монголд онлайн залилан болон кибер гэмт хэрэг өдөр ирэх тусам ихсэж, олон хүн эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл санааны маш их хохирол амсаж байна.
Харилцагч таны хувийн болон санхүүгийн мэдээлэл бол хамгийн үнэ цэнэтэй зүйлсийн нэг учраас та бүхнийг энэ гэмт хэргээс сэрэмжлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалахад тань туслах зориогоор “Мэдээллээ хамгаал – Өөрийгөө хамгаал!” нэртэй аяныг зохион байгуулж байгаа бөгөөд цуврал мэдээллийг 9-р сарыг дуустал хүргэх болно.
Ингээд эхний мэдээллээ хүргэж байна.
1. Хувийн мэдээллээ бүү дамжуул: Бүх төрлийн хувийн мэдээллээ бусад хүмүүст дамжуулахгүй байх, нууцлах.
- Хувийн мэдээлэлд өөрийн болон гэр бүл, найз нөхдийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, утасны дугаар, имэйл хаяг, имэйлний нууц үг, гэрийн хаяг, карт (CVV код) болон дансны дугаар, гүйлгээний мэдээлэл, зээлийн мэдээлэл, төхөөрөмжүүд рүү нэвтэрдэг нэг удаагийн нууц үг (OPD) болон нууц үгнүүд, нийгмийн сүлжээний хаяг, хурууны хээ, дуу хоолой, эмнэлэг, шинжилгээ, даатгалын мэдээлэл, гэр бүлийн байдал, боловсрол, ажил эрхлэлтийн мэдээлэл зэрэг орно.
2. Гар утсаа бусдад бүү хэрэглүүл: Гар утас, компьютер зэрэг өөрийн хэрэглэдэг төхөөрөмжөө танихгүй хүнд түр хугацаагаар ч гэсэн хэрэглүүлэхгүй байх.
3. Нууц үгээ байнга шинэчил: Төхөөрөмжүүд болон платформууд руу нэвтрэхдээ хэрэглэдэг нууц үгнүүдээ байнга шинэчилж байх.
4. Давхар баталгаажуул: Аливаа шинэ вэб сайт, аппликейшн, платформуудад бүртгүүлэхдээ өөрийн утасны дугаар болон имэйлээр давхар шатлалт баталгаажуулалт заавал хийх.
5. Сэжигтэй дуудлага, зурваснаас сэрэмжил: Танихгүй болон таньдаг хүн, байгууллагын хаягнаас таны хувийн мэдээлэллүүдийг асууж лавласан, сандаргаж тэвдүүлсэн, сүрдүүлсэн шинжтэй сэжигтэй имэйл, мэссэж, утасны дуудлаганд сэрэмжтэй хандах, шууд хариу өгөхгүй байх, сайтар нягтлах. Мөн хуурамч вэбсайт руу хандахаас сэргийлэх, зөвхөн албан ёсны сувагнуудтай харилцах.
6. Хувийн мэдээллээ сошиалд бүү нийтэл: Олон нийтийн сүлжээн дээр хувийн өөрийн мэдээллийг бичихгүй байх.
Вишнфанд ББСБ - Бүрэн дүүрэн амьдралын төлөө.