Monday – Friday 8:30 – 17:30

Business-Blog

Үнэмшилтэй саналд ХАШИР БАЙ! Аянд ВишнФанд ББСБ нэгдлээ.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад бүртгэгдэж байгаа хамгийн хор хохирол ихтэй гэмт хэргүүдийн нэг нь цахим залилан болоод байна. Монгол Улсад 2024 онд цахим гэмт хэргийн хохирол 139 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нийт залилангийн 97% нь Facebook, Instagram, TikTok, Telegram, Messenger зэрэг платформуудыг ашиглаж сошиал орчинд үйлдэгдсэн хэргүүд байна.
Санхүүгийн Зохицуулах Хороо, Цагдаагийн Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагуудаас хамтран зохион байгуулж буй олон нийтийг цахим залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой “ХАШИР БАЙ” үндэсний аянд Вишнфанд ББСБ нэгдэж байна.